Радио идэвхт бодис алдагджээ
2013-05-08

 

Британийн Эрүүл мэндийн яамны албан ёсны шалгалтын дүнд тус улсын нутаг дэвсгэрт  радио идэвхт бодис алдагдсан нь тодорхой болжээ. Ялангуяа “Rolls-Royce”-ийн далайн онгоцны сэлбэг хэрэгслийн үйлдвэр байрладаг Дерби, цөмийн хаягдал дахин боловсруулдаг Кумбрия, Лондоны Royal Free эмнэлгийн ойр орчимд байх ёстойгоос илүү хэмжээтэй байна. Эмнэлгийн ажилтнууд хавдартай хүмүүст хэрэглэдэг цези-137 бодис хэрхэн алдагдсан талаар тайлбар хийж мэдэхгүй байсан аж.

Хамгийн аюултай байдалд байгаа нь Sheffield Forgemasters орчим бөгөөд тэнд 13кг уран ашиглалтын явцад алдагдсан байна.

Д.Баясаа

 
Shuud.mn
Сонин хачин