Монгол улс эрийн гурван наадмаа дэлхийд дархаллаа
2010-12-30

Саяхан Монголын эрийн гурван наадам, хөөмий, шувууны ан гэсэн гурван зүйл ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн баярт мэдээ хэвлэлүүдээр гарсан. Энэ дундаас эрийн гурван наадмаа ЮНЕСКО-д бүргүүлэхийн тулд Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Морин спорт уяачдын холбоо, Сур харваачдын холбоод хамтран их ажил хийсэн нь өдгөө үр дүнгээ өгөөд байна. Гурван холбоог төлөөлж, ажлыг гардан гүйцэтгэсэн хүмүүс бол МҮБХ-ны дэд тэргүүн, физик, математикийн ухааны доктор /Ph/, СГЗ Д.Данзан, МСУХ-ны зөвлөх, түүхийн ухааны доктор /Ph/, СГЗ А.Баярмагнай, СХХ-ны хүндэт ерөнхийлөгч, боловсролын шинжлэх ухааны доктор профессор С.Батхуяг нар юм. Тэдэнтэй уулзаж, эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д яагаад бүргүүлсэн, үүний ач холбогдол юундаа байгаа талаар дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.

- ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлнэ гэж яг юуг хэлээд байна вэ? Үүний ач холбогдол юундаа байгаа бол…? -Д.Д: 2003 онд ЮНЕСКО-гийн дэргэд Дэлхийн соёлын өвийг хамгаалах байгууллага байгуулагдсан юм билээ. Манайх энэ байгууллагад 2005 онд элссэн юм. Нийтдээ дэлхийн 180-аад орон элссэн юм байна. ЮНЕСКО-гийнсоёлын өв нь хүн төрөлхтний биет болон биет бус өвийг дэлхийд хэн төлөөлөх вэ гэдэг асуудлыг шийдэж байгаа юм. Тухайлбал, сая эрийн гурван наадмыг Монгол Улс төлөөлнө гэдгийг баталгаажуулж өглөө. Он цаг улирч, нийгэм хөгжихийн хэрээр биет бус өв хаягдаж, гээгддэг. Харин Монгол улс үүнийгээ бүртгүүлснээр хэн нэг хүн засгийн эрхэнд гарч ирээд энэ зүйл хэрэггүй, болъё гэх эрхгүй болгож байгаа хэрэг. Тэгэхээр ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлнэ гэдэг маш чухал ач холбогдолтой болох нь ойлгогдоно.

-А.Б: Сая 34 орны 147 өв очсон гэсэн. Тэрний 48-ыг нь бүртгэсэн. Энэ дотор Монголын эрийн гурван наадам, хөөмий, шувууны ан гэсэн гурван зүйл багтлаа. Ер нь нийтдээ 80 орчим зүйл бүртгээд байгаагийн найм нь Монголынх байна. Цаашид ч бүртгүүлэх юм зөндөө байна. Энэ нь Монголын нүүдлийн соёл иргэншил ямар агуу юм бэ гэдгийг харуулж байгаа юм.

-Саяхан Монголын хөөмийг хятадууд өөрсдийн болгоод ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байна гээд хэсэг шуугисан. Үүнтэй адилаар манай наадмыг бусад орон өмчирхөж авах гэсэн явдал гарав уу? -А.Б: Тийм зүйл байгаагүй. Ингэх ч үндэсгүй юм. Эрийн гурван наадам буюу морь, бөх, сур гурав Монголын нүүдэлчин амьдралын язгуур хэвшлээс урган гарч байгаа юм. Яахав, Өвөрмонгол, Буриад, халимаг, Тува гээд монголчуудын тасархай байна л даа. Тэнд бөх барилддаг, морь уралддаг, сур харвадаг. Гэхдээ энэ гурвыг нэгтгэн эрийн гурван наадам болгоод, төр нь хийлгэж байгаа улс хаана ч алга. Монгол төр яагаад эрийн гурван наадам хийдэг вэ гэдэг нь бас учиртай. Яагаад бөмбөг өшиглүүлээд, эсвэл сагс тоглуулаад наадам хийж болохгүй гэж. Үүний учир нь Монгол төрийн өөрийнх нь үүслийн тулгын гурван чулуу нь морь, бөх, сур гурав юм. Олон овог аймгууд нэгдсэн төргүй байсан. Тэр үед дайнд хэн ялсан нь бусдыгаа нэгтгэж, төр улсаа захирч ирсэн. Дайнд хэн ялахын үндэс нь цэрэг, морь, харваач гурав байсан. Тийм учраас Монгол төр наадам хийхээрээ бөх барилдуулж, морь уралдуулж, сур харвадаг. Монгол төр оршин тогтнож л байвал эрийн гурван наадам төрийн бодлогын гадна үлдэж байсан түүх үгүй.

-Ийм санал, санаачилга хэзээнээс гарсан бол? Яагаад бүртгүүлэхээр шийдэв?.........................

Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу
Shuud.mn
Сонин хачин