Худалдан авах ажиллагааны газрын нээлт болно
2013-05-09

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг " Худалдан авах ажиллагааны газар"-ын нээлт өнөөдөр 11.00 цагт болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ, Засгийн газрын гишүүд, Засгийн Газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагын дарга нар,  хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцох ажээ.

Дашрамд дуулгахад, тус газарт төрийн байгууллагаас зарласан тендер дамжиж байхаар болсон юм. Тэгвэл "Худалдан авах ажиллагааны газар" хуучнаар Дашчойлон хийдийн ард Гаалийн ерөнхий газрын байранд байрлахаар болжээ.

Б.Аянга

Shuud.mn
Сонин хачин