“Цусаа бэлэглэе” өдөрлөг болно
2013-05-09

  “Зууны мэдээ” сонины хамт олон, ТВ-9 телевизийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан  “Цусны өдөрлөг”-ийг Үндэсний мэдээллийн төвд маргааш  8.30-11.00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Тиймээс сэтгүүлчид, уран бүтээлч, инженер, техникийн ажилтнууд, нийт ажиллагсдыг бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлахыг уриалж байна. Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон Монголын донорын холбооноос энэ өдөрлөгийн зохион байгуулж байгаа бөгөөд сайн дурын үндсэн дээр энэ ажлыг  хийх юм. Мөн бусад хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд энэ өдөрлөгт нэгдэж бусдын амь насыг аврахын төлөө сайн дураараа цусаа хандивлаж болох юм байна. Та “Та цусаа өгөхийн өмнө биеэ бэлдэх хэрэгтэй. Хоёр хоногийн өмнө архи, дарс уугаагүй, бүтэн нойртой хоносон байна. Өөх тостой хоол идэх ёсгүй. Мөн сүү болон сүүтэй цай уух хэрэггүй. Цусаа өгөхийн өмнө шингэн зүйл сайтар уугаарай. Ариун цэврийн шаардлага хангаж усанд орсон эсвэл гарын шуугаа сайтар угаасан байх ёстой. Жирэмсэн, өмнө нь шарлаж байсан, элэгний В, С вирустэй, эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэж байгаа бол цусаа өгөхгүй. Цусаа өгснөөр та цусны бүлгээ үнэгүй тодорхойлуулана. Түүнчилэн ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, В, С вирустэй эсэх зэрэг таван төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэх боложтой ” гэж Монголын донорын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах зөвлөлөө. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин