Сансрын нисэгчид аммиак алдсан насосыг засжээ
2013-05-13

  Америкийн хоёр нисэгч задгай сансарт гарч өнгөрөгч пүрэв гаригаас эхлэн аммиак алдагдаад байсан насосыг засварлажээ. Том Мэшберн, Крис Кэссиди нар тав гаруй цаг ажиллаж төлөвлөснөөс цагийн өмнө ажлаа амжилттай дуусгасан байна. Нисэгчдийн ажиллагаа хосгүй амжилт учир нь маш богино хугацаанд бэлтгэж задгай сансарт гарсан гэж НАСА мэдээлжээ. Сансраас жиргэсэн Хэдфильт  “Дахиад аммиак алдагдахгүй. Том, Крис нар бүхээгтээ эргэн ирсэн” гэж бичжээ. Д.Баясаа
Shuud.mn
Сонин хачин