Ховд аймгийн Мянган угалзатын нуруу гэх газар өнгөрсөн долоо хоногт 18 иргэн гар аргаар хууль бусаар вольфрам олборлолт явуулж байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Уг нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дархан цаазтай бүсэд олборлолт хийхийг хориглосон байдаг. Хуулиар хамгаалагдсан бүсэд иргэд ашигт малтмал олборлож байгаа талаар тус аймгийн цагдаагийн байгууллага нийслэл рүү мэдээлжээ
Б.Аянга