"Чингис бонд"-ын асуудлаар шаардлага тавина
2013-05-13

  Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдсан. МАН-ын бүлгээс хурлын үеэр хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн зүгээс 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ажлын хэсэг гаргах асуудлыг дахин тавихаар болжээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Засгийн газар хяналтаас гарчихсан ийм байдалтай байж болохгүй. Ерөнхий сайд энэ долоо хоногт “Чингис бонд”-ын талаар мэдээлэл хийнэ. Гэхдээ МАН-ын бүлгээс энэ мэдээлэлтэй холбогдуулж шаардлага тавина. Учир нь 1.5 тэрбум ам.долларын бондыг ямар нөхцлөөр хэнээс авсан гэдэг нь тодорхойгүй байгаа. Тиймээс шаардлага тавьж, болохгүй бол нийгмийн асуудал болгон тавина гэсэн байр сууртай байна” гэлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн аймаг, сум, дүүргийн тойргийн хороог байгуулсан ч түүнд ажиллах хүний 80 хувь нь АН-ынхан байна. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороонд зарчмын хувьд хандаж, мэдээлэл сонсохоор болсон байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
zochin:
Hyamd huutei mungu olj irsend uheh ni dee harin ta buhen bayarlah heregtei Mongol ulsiin ediin zasgiig suirlii irmegt avchirchihaad
2013-05-14
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-13