Газны үнэ 60 төгрөгөөр хямдарна
2013-05-14

  “Дашваанжил”, “Юнигаз” ХХК нь өнгөрсөн сард газ нь бүтээгдэхүүнийхээ үнийг 60 төгрөгөөр нэмээд байсан юм. Учир нь ОХУ-д шинэ стандарт мөрдөгдөн 98 хувийн нягтаршилтай газ Монголд орж ирэх болсон нь хуулийн дагуу НӨАТ авдаг болж ийнхүү нэмэхээс өөр аргагүйд хүрсэн талаар албан ёсоор мэдээлж байсан билээ. Тэгвэл ирэх зургадугаар сарын 01-нээс газны үнийг эргүүлэн 60 төгрөгөөр бууруулахаар болжээ. Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Засгийн газарт санал хүргүүлснээр ийнхүү хямдрах боломж бүрдсэн байна. Б.Аянга
Shuud.mn
Сонин хачин