Д.Сугарын хэргийг тусгаарлажээ
2013-05-14

“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэх МИАТ-ийн хуучин удирдлагууд,  тэдний хамсаатнуудад холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас шүүхээд шилжүүлээд байгаа.

Тодруулбал,  МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтох, нягтлан Н.Гантөмөр, “Голомт” банкны “Солонго” салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнд яллах дүнэлт үйлдэн  хэргийг  шүүхэд шилжүүлсэн. Харин Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нарын хэргийг нотлох баримтаар тогтоогдоогүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл энэ хэргийн “нууц ноёнтон” хэмээгдэж байсан ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хэргийг тусгаарлажээ. Учир нь Д.Сугарын Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх  хэвээр байгаа юм. Мөн Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, Япон дахь “Вест вельф” гэх зохиомол компанийг үүсгэн байгуулсан хэрэгт холбогдсон Н.Галт нарын хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Аянга

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zevuun dolir
2013-05-15
Зочин:
Энэ Д.Сугар арай хэтэрлээ ш дээ.Жирийн иргэн байсан бол шууд л хорино ш дээ.
2013-05-14
CIRKEE AVAYA LALRUUDAA:
UVURHANGAIN SUGAR SUMYA DOLGOR ASA GESEN TANGAD NERTENGUUD ULAANBAATARIIN HUUHDUUDEES CIRKIIG NI BULAAH ERHTEI BAIDAG YUM BISH.
2013-05-14
binder:
ardiin namiin kommunist hulgaichuudiig bur moson zailuul
2013-05-14
hulgaich:
naad hulgaich SUGARIIG bariachee ulaan tsaim ideed bhad novsh umdaa
2013-05-14
ЦЭЦ=Хулгайч нар:
ТӨРийн албан хаагч хулгайч байж болохыг цэцийн гишүүний эрхийг батлахдаа УИХ аас батласан байна. Аргагүй л өөрсдийнхөө ирээдүйг сайн мэдэж байна даа.
2013-05-14
zochin:
долийсон, цүдийсэн юмнуудыг бүгдийг нь зохих шийтгэлийг нь өгч яллах хэрэгтэй...Заримдаа ямарч хэрэг хүлээхгүй замхардаг тал бдаг шүү!!!!!
2013-05-14
шилий сайн хулгайч:
АЙМААР Ч ЮМ ШИГ. БАХДМААР Ч ЮМ ШИГ. БАРИГДАНА ДАА БАРИГДСАН ДАА
2013-05-14