Америкийн дөрөв дэх муж эвтаназыг хүлээн зөвшөөрлөө
2013-05-15

  Вермонт мужийн Конгрессийн төлөөлөгчид эвтаназыг хүлээн зөвшөөрсөн хууль баталжээ. Мужийн амбан захирагч Питер Шамлин ойрын үед хуулийг баталж гарын үсэг зурна. Орегон муж 1997 онд эмчлэгдэшгүй өвчтэй хүн сайн дураараа хорвоог орхих хуулийг баталж байв. Дараа нь Вашингтон, Монтана муж адил хуультай болсон юм. Хуульд өвчтөн гурван удаа бичгээр мэдүүлэг өгөх, хоёр эмч бусад байх ёстой хүмүүс зэргийг нарийвчлан заасан байдаг. Эвтаназыг АНУ-аас гадна Швейцарь, Бельги, Люксембургт зөвшөөрсөн байдаг. Д.Нараа
Shuud.mn
Сонин хачин