Монгол Улс АНУ-ын “Боинг” компаниас “В-767-300ER” онгоц худалдан авч байгаа билээ. Уг онгоц дөнгөж сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. “Боинг”-ийг багш нисэгч Доналд удирдсан бөгөөд манай улсаас хоёр экипаж явсан билээ. Будаг нь ханхалсан хөлгийн анхны багийн гишүүдэд онгоцны дарга Ж.Доржнамжим, багш нисгэгч Г.Мөнх-Очир, 2-р нисгэгч А.Энхжаргал, ахлах үйлчлэгч Д.Мөнх-Үйлс, үйлчлэгч Б.Үүрийнтуяа нар багтаж, “Бойнг”-оо Монголд авчрах хүндтэй үүргийг хүлээсэн байна.
Нислэгийн алслалтын хувьд 11070 км буултгүй нисэх чадвартай уг онгоц нь 25 бизнес ангилал, 195 энгийн ангиллын суудалтай. Нийт 225 зоригч, 10-12 тонн ачаа тээш тээвэрлэх хүчин чадалтай юм. Бид “Боинг”нисэх онгоцыг хүлээн авах ажиллагааны талаар эргэн мэдээллэх болно. Д.Цэцэг