“Samsung” –ийн 5G технологи шилэн кабелийн үеийг дуусгавар болгоно
2013-05-15

  Өнгөрсөн ням гаригт “Samsung” компанийн хийсэн мэдээлэл техник, технологи, үйлдвэрийн салбарыг доргиож, зарим бизнесменүүдийг цочролд оруулжээ. Тус компани үүрэн телефон утасны технологт шинэчлэл хийж, 5G технологи бүтээх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Өнөөгийн гар утасны технологийн хамгийн шилдэгт тооцогдож буй 4G тус компанийнхан эртний чулуун зэвсгийн үеийнх гэж тодотгосон байна.

Тиймээс орчин үеийн технологийн дэвшлийн ид шидийг харуулахаар шийджээ. 5G технологийг ашигласнаар мэдээллийг асар өндөр хурдаар дамжуулах боломж бүрдэх гэнэ.  “Samsung” энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр 3D кино, тоглоом, UHD форматын контентуудыг гар утаснаас гар утасруу дамжуулахад асуудалгүй болох нь.

Энэхүү  технологийн бас нэгэн давуу тал нь зөхөн ipad, iphone төдийгүй гэрийн компьютер, лаптопуудыг шилэн кабель, WIFI-гүйгээр өндөр хурдны интернэтэд холбох боломж бүрдэх гэнэ. Үүнд 5G хүлээн авагч л шаардлагатай юм байна. Тиймээс шилэн кабелийн эрин нэг мөсөн дуусгавар болно. Хэмээн “Samsung” –ийнхан үзжээ. 5G технологи 2020 он гэхэд дэлхий нийтийн хэрэглээ болох ажээ.

 Эх сурвалж: Өнөөдөр сонин

Shuud.mn
Сонин хачин
ghgh:
ghgh, joohon meddeg hun ni meddeg sedveeree bichij baival hen hendee heregteisen.
2013-05-15
сэтгэл:
ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГУЙ VХЭР МОНГОЛЧУУД ГАДААДЫН БРЕНДVVДИЙГ ШVТЭЭД Л ХЭРЭГЛЭЭД Л, ГАДНЫХНЫГ БАЯЖУУЛААД Л... ИЧИЖ АМЬДАРЦГАА
2013-05-15
Taatai medee:
uneheer taatai meddeee bn aa
2013-05-15