Гэр бүл амьдралын жаргалтай мөчүүдийн нэг
2013-05-15

Жилийн бүрийн тавдугаар сарын 15-нд гэр бүлийн өдрийг дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ баярыг тэмдэглэх санааг 1989 онд гаргасан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1994 оноос эхлэн тавдугаар сарын 15-нд гэр бүлийн өдрийг баяр болгон тэмдэглэх тогтоолыг баталжээ. Гэр бүлийн өдрийг бий болгосноор НҮБ-аас зохион байгуулж байгаа нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэд олон түмний анхаарлыг хандуулах болсон аж. Америкийн гурав дахь ерөнхийлөгч, тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч Томас Жефферсон “Амьдралд хамгийн аз жаргалтай мөчүүд цөөхөн байдаг. Тэр аз жаргалтай мөчүүдийг би халуун гэр бүлийнхээ дунд, тэдэнтэйгээ байхдаа л эдэлсэн" хэмээсэн байдаг. Хялбархан юм шиг мөртлөө маш гүн ухаантай, үнэн үг. Үнэхээр тэр л хүнийг ойлгодог, хайрладаг, итгэдэг гэр бүлдээ халуун ам бүлээрээ байх нь хамгийн аз жаргалтай мөч. Ингээд аз жаргалтай гэр бүлийн нууцаас танилцуулж байна.

.

Тогтсон уламжлал

Ням  гараг  бүр  хамтдаа салхинд гарах, баяр ёслолоор зоогийн газар орж хооллох зэрэг тодорхой хэвшсэн уламжлал, заншилтай байх нь гэр бүлийг халуун дотно уур амьсгалтай болгодог шидтэй ажээ. "Тогтсон уламжлал нь хүүхдэд дэг журмыг ойлгуулж, гэр бүлийн бүх гишүүдийн адил юм шүү гэсэн сэтгэгдлийг бий болгодог. Энэ нь эцэг эхчүүдэд ач холбогдолтой биш байж болох ч хүүхдэд тун чухал" гэж "Аз жаргалтай гэр бүлийн нууц" номын зохиогч Р.Айэр хэлжээ.

.

Дугуй ширээний зоог

Хамтдаа хооллодог гэр бүл бат бэх, эв нэгдэлтэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Ширээний ард хамт хооллох, хоолоо хамтдаа бэлдэх нь хүүхдүүддээ урам зориг өгч, чөлөөтэй ярилцах үнэт боломжийг олгодог байна. Та ажил ихтэй, завгүй байсан ч оройн хоолоо хүүхдүүдтэйгээ хамт зооглож байгаарай.

.

Тоглоом наргиан

Алабамагийн их сургуулийн доктор Н.Стиннет 25 жилийн судалгааны үр дүнд хөлөгт эсвэл хөдөлгөөнт тоглоомоор хамтдаа зугаалдаг гэр бүл хамгийн аз жаргалтай байж болох бүрэн үндэстэйг тогтоосон байна.

.

Хамтын хөдөлмөр

Хамтдаа гэр орноо цэвэрлэх нь хамгийн үнэтэй зөвлөгөө болдог байна. Хүүхдүүд эцэг эхдээ аяга тавгаа угаахад туслах нь бие даан юм хийж сурахад тустай аж.

.

Дэмжлэг

Хэнд ямар баяртай явдал тохиосон, хэн хичээлдээ сул дүн авсныг бүгд мэдэх ёстой. Тиймээс хэн хэндээ сэтгэлийг нь зассан урмын сайхан үг хэлж занших нь гэр бүлд үл анзаарагдам хэрнээ тун чухал зүйл ажээ.

.

Санал бодлоо солилц

Таны хүүхэд сэтгэл санаагаар унаж, эс бөгөөс хэн нэгэнд сайн болсныг та мэддэг үү? Тиймээс хүүхэдтэйгээ байнга ярилцаж, санаа бодлыг нь сонсч байгаарай. Орой бүр орных нь хажууд сууж, харилцан ярилцах нь дотны яриа дэлгэх таатай боломж олгодог.

.

Халуун дотно тэврэлт

Хүүхдийнхээ хацрыг илэх, гэдсэн дээр нь үнсэх зэрэг дотно мэдрэмж төрүүлдэг олон зүйлс бий. Хайртай дотно хүнийхээ тэврэлтийг мэдрэх шиг сайхан мэдрэмж хаана байх билээ.

.

Инээд хөөр

Өөрийгөө албадаж, эхнэр хүүхдээ инээлгэх гэж хүчээр оролдох нь аюултай. Харин баяр хөөр, хүүхдийн цангинасан инээд азжаргалтай гэр бүлийн нэгэн том нууц гэдэг нь ойлгомжтой.

. Б.Сайнаа

Shuud.mn
Сонин хачин
tuulai:
Unekheer zuv zuitei zuil baina.
2013-05-16
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ А:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
2013-05-15