П.Энхбатын хэргийг прокурорт шилжүүлжээ
2013-05-15

  Багахангай дүүргийн мах боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан П.Энхбатыг нийслэлийн төсвөөс 1.3 тэрбум төгрөг зувчуулж, нөөцийн махаар бизнес хийсэн, хэрэглэгчдийг хохироосон гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн. Учир нь түүний Увс, Дархан-Уул аймгаас бэлтгэсэн нийт махны 1.3 тэрбум төгрөгтэй дүйцэх буюу 30 тонн мах нь өмхийрсөн, хөвд ургасан шалтгаанаар хүнсэнд хэрэглэх боломжгүй болсон юм. Тиймээс Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх хэрэгт буруутган, шалгаж дуусчээ. Тиймээс хэргийг хянуулахаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Б.Аянга
Shuud.mn
Сонин хачин