Эрүүл мэндийн салбарт 70 сая төгрөг оруулна
2011-11-15

Япон улсын Засгийн газрын өвсний үндэс хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн салбар "Амбулатори II"-ын  сантехникийн засварын ажил хийгдэхээр боллоо. Өчигдөр дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори нар Япон улсын Засгийн газраас Монгол улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Баянзүрх дүүргийн 2-р амбулаторийн засвар, халаалтын зуухны барилгын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү төсөлд нийт 70 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж байгаа юм. Тус салбар амбулторийн барилга нь хуучин цэргийн анги байрлаж байгаад 2008 онд эмнэлэгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн аж. Бороо цасны дусаал гоожиж, халаалтын систэм нь доголдсож гэмтсэн зэргээр хуучирч муудсан амбулатори болон эмнэлэгийн барилгыг засч орчин нөхцөлийг сайжруулснаар дүүргийн иргэд тав тухтай орчинд эмнэлэгийн үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм. Төслийн хүрээнд 1 уурын зуух барьж, ус болон халаалтын систэмийг бүрэн шинэчилэх юм. Тус амбулаториор дүүргийн зүүн бүсийн зургаан хорооны иргэд үйлчлүүлдэг аж.  
Shuud.mn
Сонин хачин