Сирийн талаар нэг байр суурьтай
2013-05-17

 

Цагаан ордны эзэн Барак Обама Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган нар пүрэв гаригт хэвлэлийн бага хурал хийлгэж Сирийн талаар нэг байр суурьтайгаа илэрхийлжээ. Сирийн хямралаас болж хөрш Турк руу дүрвэгсэд цувж байгаа нь тус улс орны байдлыг хүндрүүлээд байгаа юм.

.

Обама Сирийн асуудлаар ирэх сард болох олон улсын бага хуралд Турк чухал байр суурь эзэлнэ гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч “Бид Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцрох ёстой гэдэгтэй санал нэгтэй байгаа” хэмээн хэлсэн бөгөөд сэтгүүлчдийн “Хэзээ огцрох бол” гэсэн асуултад “Тэр хоёр жилийн өмнө огцрох байсан юм. Хэдий хурдан явна, төдийчинээ сайн” гэжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин