МАХН -ын дарга Н.Энхбаяр Улсын II эмнэлэгт хэвтэж байгаа ч биеийн байдал нь эрс муудсан байна. Өлсгөлөн зарлахаас өмнө түүний биеийн жин 94 кг байсан бол өлсгөлөнгийн дараа 74 кг болсон байсан юм. Тэгвэл өчигдрийн байдлаар 64 кг хүртэл турсан байна. Түүний онош тогтоогдоогүй байгаа учир ямар нэгэн эмчилгээ хийгдээгүй байгаа тухай албаны эх сурвалж мэдээлж байна.
Б.Одон