Хүнсний өргөн хэрэглээний бараа үнэ өсчээ
2013-05-20

Өнгөрсөн долоо хоногт  гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сарынхаас 0.1 хувиар өсчээ. Үхрийн махны үнэ өмнөх сарынхаас 0.3-0.8 хувь, хонины ястай махны үнэ 0.9 хувь, адууны махны үнэ 2.7 хувиар өссөн байна. Мөн энэ сарын 15-ны байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 2.3 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.8 хувь, задгай 1-р зэргийн гурилынх өмнөх сарынхаас 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.8 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ энэ сарын 15-ны байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.0 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 4.5 хувиар өсчээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Ejdirjcje:
New.mn bolhoor une buursan geed baisansht
2013-05-20