Ерөнхийлөгч Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болгохыг шаардав
2011-11-15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Засгийн газрын хууль зөрчсөн 229, 243 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүсч албан бичиг илгээв. Албан бичигт “Монгол Улсын Засгийн газар 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургууль, Үндэсний тагнуулын академийг нэгтгэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Дотоод хэргийн их сургуулийг байгуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн үйлдэл боллоо. Тодруулбал, энэхүү тогтоолоор цэргийн анги, байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөлгүйгээр татан буулгасан байна. Түүнчлэн хоорондоо ялгаатай гурван үндсэн чиг үүрэг бүхий цэрэг, цагдаа, тагнуулын байгууллагуудын хүний нөөц бэлтгэх тогтолцоог нэгтгэсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог үр нөлөөтэй, боловсронгуй болгох төрийн бодлогод нийцэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хууль зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, үндэсний эрх ашигт харшилсан дээрх шийдвэрээ хүчингүй болгох шаардлагыг Засгийн газарт албан ёсоор хүргүүлсэн боловч хууль хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний дотор Хууль зүй, дотоод хэргийн сайд уг шаардлагыг биелүүлээгүйгээр зогсохгүй дээрх хууль зөрчсөн тогтоолын агуулгыг баталгаажуулсан Засгийн газрын 243 дугаар тогтоолыг нэмж гаргажээ. Иймд Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин тавдугаар зүйлийн 2-т заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын хууль зөрчсөн 229, 243 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох арга хэмжээ авахыг хүсье” гэжээ.
Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Яг манлайлагч болж харагдаач
2012-06-07
zochin:
zub demjij bna. Nyamdorj gej zombo bushuuxan zailuulax xeregtei.xelex muu ygch oldoxgyi yum.
2012-05-15
alin ertnees horigoo tabij baihgui .ungasn hoino habchih geech bolj baina daa elbgee muu yumiig garhaas ni omno taslj baibal deer dee ongorson hoino hi shou mayugiin ajil hiih yumdaa shyuosnin mini
2012-02-03
Nyamdorj hyatadiin tagnuul uchraas iim balai yum hiij baina shuu ene huniig tagnuuliin gazraas shalgah heregtei shuu ERUNHIILUGCHUU
2012-01-04
http://ulstur.zaluu.com/index_med.php?id=398 уншмаар эд байна шүү
2011-11-16
demjij bn nymdorj uheesee bilee
2011-11-15
Ene nyamdorj tetgevertee garmaar yum aa iimerhuu humuus ardchilsan niigemd bj taarahgui. Demberel bas bn. Nyamdorjiin hiij bgaa zuiluudiig haraad bhad ongorson niigem ruugee yavaad bgaa yum shig sanagdaj bna. Magadgui neg odor toriin ergelt ch hiij chadahaar hun shuu.
2011-11-15
Nyamdorj ugaasaa systemteigeer setgej chadahguishdee. Unuu margaashiin yavdliig l hardag hun
2011-11-15
zow shde .muu sain nyamdorj metiin ymnuud toriin ergelt hiih gd hamag bdag huchnii baiguullagiig oorinhoo medliin yamandaa awtsan udahgui neg ym bolno doo.Odoo buru dawraad galt zewseg heregleh huuli gegchiig baritsan humuust hahuuli ogood batluulah gd ywj bn
2011-11-15