НПГ-аас алдагдсан 20 сая төгрөг хахуулийн мөнгө байсан гэв үү
2013-05-21

Хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэргийн нотлох баримт болон 20 сая төгрөг алдагдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ мөнгө Улаанбаатар хотын гаалийн газрын дарга Б.Хишигбатад өгөхөөр завдсан хахуулийн мөнгө байсан нь тогтоогджээ. Тодруулбал, Б.Хишигбатад иргэн Д.Ганбаатар гэгч залуу Солонгосоос 16 тонн гахайн  өөх оруулж ирж, гаалийн бүсээс авахын тулд 20 сая төгрөгийн хахууль өгөхийг оролдож, гаалийн газрын дарга түүнийг нь баримтжуулан АТГ-т шалгуулахаар өгчээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллага дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт эд мөрийн баримт болох 20 сая төгрөгийн хамт шилжүүлээд байсан гэнэ. НПГ-ынхан хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод байтал ийнхүү эд мөрийн баримтаа хулгайд алдсан ажээ. Б.Одон
Shuud.mn
Сонин хачин