Дуучин Ж.Алтанцэцэг 3D тоглолт хийнэ
2013-05-21

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж.Алтанцэцэг зургадугаар сарын 1-нд "Алтанцэцэг" 3D тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолт хийдэг уламжлалтай болоод байгаа юм.

Тэрээр энэ удаагийн тоглолтоо орчин үеийн техник технологийн дэвшлийг ашигласан 3D гэрлээр чимэх аж. "Алтанцэцэг" тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам ажиллаж байгаа гэнэ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
Бабу:
хэдэн цагаас, ямар үнэтэй юм бол
2013-05-22
Zochin:
Xvmvvnlegiin toglolt xiideg duuchnaa demjdeg shvv Amjilt
2013-05-21