Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг "1000 нэрийн барааны дэлгүүр"-ийн өмнөх сурталчилгааны самбар өчигдрийн хүчтэй шуурганаар унажээ. Самбар унахдаа замын хөдөлгөөнд оролцож байсан хоёр автомашиныг дарсан байна. Мөн гэрлийн шон, цахилгааны утас дээр дамнан унаж багагүй хохирол учруулаад байгаа аж.
Б.Одон