Д.Нацагдоржийн номын сан засварт оржээ
2013-05-23

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан урсгал засварт оржээ. Тиймээс ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 15 хүртэл ажиллахгүй юм байна. Тус номын сан 1980 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд дөрөвхөн удаа засварт орж байжээ. Харин энэ жил тус номын сангийн засварт 495 сая төгрөг зарцуулах юм байна. Харин засвар хийх хугацаанд номнуудыг Америкийн соёл мэдээллийн төвд хадгалахаар болжээ. Б.Одон
Shuud.mn
Сонин хачин