Их аварга Д.Дагвадорж МЧБХ-нд сэлгээ хийж эхэлжээ
2013-05-23

Өчигдөрхөн АН-ын гишүүн болсон МЧБХ-ны шинэ ерөнхийлөгч, их аварга Д.Дагвадорж МЧБХ-ны ЕНБД болон ерөнхий менежерийг шинээр томилжээ.

МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Сайнсанаа, ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, ерөнхий менежерийн албан тушаалд Д.Батням нарыг томилсон байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнсанаа нь япон судлаач мэргэжилтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Японы Үцүномияагийн их сургууль төгссөн ажээ. Тэрбээр үндэсний хөрөнгө оруулалтын банкны Бизнес хөгжлийн газарт ажиллаж байгаад энэ оноос “Нэйшнл инвестмент менежмент” компанид төслийн ахлах менежерээр ажиллаж байгаа юм байна. Мөн “Асашёорюү сан”-гийн гүйцэтгэх захирал. 2009 оноос МЧБХ-ны гадаад харилцааны орон тооны бус ажилтнаар ажиллаж байжээ.

Харин ерөнхий менежер Даваажавын Батням нь ХААИС болон Их шавийн биеийн тамирын дээд сургууль төгсөж дасгалжуулагчийн мэргэжил эзэмшсэн нэгэн юм байна. Их шавийн биеийн тамирын дээд сургууль, БТСХ-ны Спортын анагаах ухааны албанд ажиллаж байсан туршлагатай аж. Тэрбээр чөлөөт бөхийн “Хөх чоно” клубын дасгалжуулагч, Чөлөөт бөхийн спортын мастер, насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл, залуучуудын УАШТ-нээс дөрвөн алтан медаль хүртэж байжээ.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
sonirhogch:
Choloot bohiin holboo tsusaa selgej bgaad bayartai bna. Abarga mini tumurbaatar, batbayar nartaigaa tulj ajlaarai. Tamirchdaa urmaar tetgej ajlaarai.
2013-05-23
Tulga:
Yostoi zub songolt hiij. Ajil heregch buteelch humuuseer. Bagaa burduulj ajillah ni mash zub Heltei soyoltoi. Bas mergejildee ajildaa. Turshlagatai. Sain humuusiig ajilluulah heregtei
2013-05-23
гайхширагч:
шал тэнэг томилгоо байна бөхчүүд одоо тэнэглэл нв болноо
2013-05-23
sonirhogch:
ihiig buteegeerei awargaa.chuluut buhiig undeseer n uurchluh heregtei.tumurbaatar sereeter gej hudlaa humuusees bolgoomjil.shuugchid shudarga baiwal buh sain hugjinu
2013-05-23