Хууль зүйн үндэсний хүрээлэн (ХЗҮХ)-гийн захирлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн зөвлөхөөр ажиллаж байсан Х.Номингэрэл томилогджээ. Хууль зүйн сайдын 2012 оны аравдугаар сарын 30-ны тушаалаар тус хүрээлэнгийн захирал нь эрдмийн зэрэг цолтой хүн байх ёстой. Гэтэл Х.Номингэрэл 2002-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөж, 2009-2010 онд Унгарт магистрын зэрэг хамгаалжээ.
Өмнө нь уг хүрээлэнгийн захирлаар доктор Н.Лүндэндорж ажиллаж байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилсонтой холбоотойгоор тус хүрээлэнгийн захирлын суудал эзгүй байсан юм.
Д.Цэцэг