Хорихоос суллагдсан иргэдийг ажлын байраар хангана
2013-05-24

  Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай хамтран байгуулсан хэлэлцээрийн дагуу  ШШГЕГ-ын харъяа нийт 14 хорих ангийн суллагдах хугацаа нь болж байгаа 1400 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэлээ. Мөн ШШГЕГ-ын Тогтоол шийдвэр гүйцэтгэлийн газрын дэд дарга, хурандаа П.Хосбаяртай уулзалт хийж, хамтран хийх ажлын талаар санал солилцон, хорих 421 дүгээр ангиас суллагдан гарч байгаа 70 гаруй иргэнд хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл өгч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг сурталчилсан байна. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин