Барак Обама амлалтаа биелүүлэв
2013-05-24

  АНУ-ын ерөнхийлөгч Б.Обама таван жилийн өмнө амласан Гуантанамогийн шоронг татан буулгах ажлыг хөрсөн дээр буулгав. Тэрбээр алан хядах ажиллагаанд оролцсон хоригдлуудтай ажиллах тусгай төлөөлөгч томилсноо мэдэгдсэн юм. Төрийн департамент, Батлан хамгаалах яамны  харьяанд байх тусгай төлөөлөгч Гуантаномогийн хоригдлуудыг гурав дахь оронд шилжүүлэх /урьдчилсан байдлаар Йемен гэж таамаглаж байгаа/ асуудлыг хариуцах юм байна. Б.Обама “Гуантаномогийн зардалд жилд 150 сая доллар зарцуулж байгаа нь нэг хоригдолд /166 хоригдолтой/  бараг нэг сая ам.доллар зарлагадаж байна. Батлан хамгаалах яамны дүгнэлтээр 200 сая доллар шаардлагатай гэж байхад бид боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвөөс танаж байна” гэжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин