Гүүр нурж хэд хэдэн машин гол унажээ
2013-05-24

  АНУ-ын Вашингтон мужид орон нутгийн цагаар 19.00-д гүүр нурж голд хэд хэдэн машин зорчигчдынхоо хамт унасан байна. Одоогоор учирсан хохирол хүний амь нас сүйдсэн тухай мэдээлэл ирээгүй байгаа аж. Скажет голын гүүр Сиэтлээс 100 км-ийн зайд Вермонт, Маунт-Вермонтын дунд оршдог. Ямар учраас гүүр нурсныг хараахан тогтоогоогүй байна. Осол болсон газар аврагчид ирж ажилдаа оржээ. “Ассошейтэд пресс”-ийн мэдээлснээр гурван хүн осолдсон гэсэн бол цагдаагийн газар “гурван хүнийг голоос аварч эмнэлэгт хүргэсэн” гэжээ. Д.Од
Shuud.mn
Сонин хачин