Уго Чавест диваажинд “заларчээ”
2013-05-24

  Венесуэлд ерөнхийлөгч агсан Уго Чавес диваажинд очсон тухай хүүхэлдэйн кино гарчээ. Түүнийг эмээгээс нь гадна Кубын хувьсгалч Эрнесто Че Гевара, Чилийн ерөнхийлөгч Сальвадор Аленде, Аргентины тэргүүн хатагтай Эва Перон, Венесуэлын үндэсний баатар, генерал Симон Боливар нар угтан авч уулздаг аж. Уго Чавес гуравдугаар сарын 5-нд нас барсан юм. Венесуэлийн  засгийн газар долоо хоногийн гашуудал зарлаж, Эквадор, Куба, Белорусь улс хамт эмгэнэсэн юм. http://youtu.be/N279b1I0zsM Д.Од
Shuud.mn
Сонин хачин