Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикт осол гарсан гэх мэдээлэл гараад байна. Тиймээс бид энэ асуудлаар тус үйлдвэрийн олон нийттэй харилцах албанаас тодруулах гэсэн боловч тус албанынхан хариулт өгөхөөс татгалзсан юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Осол гарсан нь үнэн. Хүн бэртэж, гэмтсэн эсэх нь тодорхойгүй байна” гэв.
Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.
Б.Одон