Европ амьдрал
2013-05-27

Ази хүмүүс байр орон сууц амьдралын нөхцлөө сайжруулахаа хойш тавин насан туршдаа хөдөлмөрлөн мөнгөө хураасаар эцэстээ өвчин эмгэг тусан залуугаараа өнгөрдөг бол Европынхон эхлээд ая тухтай орчингоо бүрдүүлж зээл авч байр орон сууцандаа орж  “кайф” аван амьдарч гоё машинаа унаж байгаад өнгөрдөг. Тэд энэхүү амьдралынхаа нэн чухал хэрэгцээнийхээ үнийг (зээлийг) олон жилээр, хөдөлмөрийнхөө хөлсөөр цувуулан төлж дуусгадаг. Энэ бол амьдралын том ялгаа мөн. Ганц олдох амьдралаа бүр эхнээс нь материаллаг орчин талаасаа лав харамсахааргүй өнгөрөөнө гэсэн үг. Европ амьдрал гэж.

.

Энэ нь Европ гэдэг газар амьдардаг хүмүүс нь цойлчихсон ухаантай даа ч бус, тэнд хүний төлөө гэсэн Төр байж, иргэдийнхээ төлөө зөв бодлого явуулж байгаад ялгаа нь байгаа юм.

Тодорхой мөнгийг хурааж байгаад дараа нь сайхан амьдарна, жаргана гэж явсаар ганц олдох амьдрал, цаг хугацааны ихэнхийг тун тааруу орчинд өнгөрүүлж байгаа жишээ  манайд олон. Одоогийн байдлаар 740 мянга гаруй өрхийн 63 хувь нь гэр хороололд амьдардаг, хагас сая шахам яндангийн утаа, 160 мянган жорлонгийн нүхтэй гэж байгаа. 2.7 сая хүнтэй улс гээд XI зуунд гаргаж хэлэхэд үнэхээр хэртхиймээр тоо. Тэгээд 30 мянга гаран залуус нь “байрны мөнгө” хийхээр Солонгос гарч сарын 1-1.5 сая воны цалингийн төлөө өдөрт 10 цагийн турш ажиллаж байна.

.

Америк зэрэг орнууд иргэдээ насан туршдаа мөнгө цуглуулах энэ утгагүй байдлаас гаргаж, урт хугацааны зээл өгч орон сууцжуулах төсөл хэрэгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, зээл авч орон сууцтай болоод түүнийгээ тогтсон хуваариар урт хугацаанд эргүүлэн төлөх боломжийг олгожээ. Үүнийгээ Моргейжийн зээл гэж нэрийдсэн байна. Европын бүст Ипотекийн зээл ч гэдгийн билээ. Ипотек гэдэг нь үл хөдлөх хөрөнгөөр нь барьцаалан зээл олгох гэсэн утгатай.

Өнөөдөр манайд иргэд банкнаас зээл аваад барилгын компаниудад өгч орон сууцтай болох үйл явц өрнөхийн зэрэгцээ мөн иргэдээ орон сууцжуулах Засгийн газрын нэг амлалт ажил болон хэрэгжих шатандаа орсон талаар албаныхан мэдэгдэж байна.

.

Түрүүчийн бүтэлгүйтсэн 6 хувийн 50 саяын зээлтэй харьцуулбал энэ зээлд хэд хэдэн давуу тал байгаа гэсэн. Зээл ганцхан банкаар хуваарилагдаж байсан бол одоо арилжааны бүх банкаар олгогдоно. Мөн байрны зээлд хамрагдахын тулд гэр бүлийнхээ хэн нэгний байр орон сууцны хамтран эзэшигч байх ёсгүй гэсэн утгатай хязгаарлалт байсныг үгүй болгосон, гүйцэтгэл нь 90 хувьтай байгаа барилгыг хамруулна гэх мэт давуу талтай. Энэ зээлээ засгийн газар иргэддээ дээр дурьдсан Моргейжийн зээл хэлбэрээр олгохоор шуудраад байна. Гэхдээ эхлээд барилгын салбарт хөрөнгө хаяж нийлүүлэлтийг баталгаатай болгоод дараа нь иргэддээ зээлээ олгож эхлэе гэж шийдсэн талаараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн. Зээл олголтын бэлтгэл ажил эхлээд байгаа талаар ч албаныхан мэдэгдээд байгаа.

.

Товчхондоо иргэн та үл хөдлөх хөрөнгө (таны зээлээр аваад нүүж орсон байр гэж ойлгож болно) байраар барьцаа нь баталгаажсан зээлийг банкнаас авч урт хугацаанд системтэйгээр эргэн төлөх зээлийг “Моргейжийн зээл” гэж ойлгож болно.

Зээлд ажлын баталгаатай байртай буюу тогтмол орлоготой байгаа нөхцөлд л хамрагдах боломжтой. Энд иргэнд ч төрд ч эрсдэл мэдээж байгаа. Зээлдэгч баталгаатай орлогоосоо зээлээ тогтмол төлж байх ёстой. Гэтэл аливаа нэгэн хямрал эдийн засагт уналт гарч ажлын байрны баталгаа алдагдвал яах вэ гэдэг асуулт байна. Ажилгүйдэл ихэсч ажлын байрны баталгаа алдагдахад өнөөх Моргейжийн зээл төлөгчид сар бүр мөнгөө төлж чадахгүйд хүрч эхэлнэ. Эндээс засгийн газрын зөв тооцоо, аргачлал, мөн улс төрийн тогтвортой байдал, залгамж чанар гээд олон хүчин зүйл энэхүү төслийн хэрэгжилтэд эерэг сөрөг нөлөө үзүүлж байх нь харагдаж байгаа.

.

Төслийн гол бүтээгдэхүүн нийлүүлэгч нь барилгын салбар. Энэ салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нийлүүлэлтийг зохих түвшинд байлгаж байрны үнийг буулгах бодлого зэрэг хэрэгжих ёстойг эдийн засагчид сануулсаар байна.

Одоо ярьж байгаа нэг хувилбар бол зээлд хамрагдсан тодорхой тооны хүмүүсийн зээлийг багцлаад (тухайлбал 100 хүнд) нэг өрийн бичиг гэж гаргах. Үүнийгээ аль нэг газар төвлөрүүлээд нийт зээлийн дүн дээр нь үндэслэсэн үнэт цаас буюу бонд гаргаж 25-30 жилийн хугацаатай 4-6 хувийн хүүтэй мөнгө босгох, үүгээрээ барилгын салбарт хөрөнгө оруулж барилгын салбарыг өөд нь татах. Харин бондын баталгааг Засгийн газар гаргах.

.

Аль ч хувилбар байсан энэхүү зээлийг тухайн орон сууц авсан Моргейжийн зээлдэгч л төлөх учир батлан даагч болсон Засгийн газар иргэдийнхээ ажлын байрны баталгаа  болон барилгын салбарын тогтвортой байдлыг онцгой анхаарч байх ёстой болно.

Ажилгүйдэл нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч Моргейжийн зээлдэгчид нь зээлээ төлж дийлэхгүй болж, банкны зээлийн алдагдал хэдэн зуун сая ам.доллараас давж,130 банк нь дампууран эдийн засгийн хямрал нүүрлүүлж байсан АНУ-ын бараан жишээ бий. Энэ мэт зээл авснаар орон сууцтай болохоос гадна иргэд болоод төрд цөөнгүй эрсдэл ирэхийг тооцох ёстой.

.

Одоо зээл аваад байгаа иргэд дээр жишээ татахад 20 саяыг банкнаас зээлж, 20 жилийн дараа нийт 75 сая төгрөгийг хүүгийн хамт банкинд төлөх ба амьдралынхаа 20 жилд, сар бүр 500 мянган төгрөгийг байрныхаа зээлийн эргэн төлөлтөд гаргаж байгаа. Мөн сар бүрийн заавал гаргаж байх 500 мянгын үүргийг дагасан стресс бухимдал, сэтгэл санааны тавгүй байдал үүсэхийг ч тооцох ёстой. Моргейжийн зээлдэгчийн хувьд бол нэг түгжээ нь нэгэнт л энэ төрлийн зээлд хамрагдсан бол дахиж зээл авах боломжгүй. Таны эргэн төлөлт эрсдэлд орлоо гэхэд та өөр банкнаас зээл авах байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн үг.

.

Үүнээс гадна таны хүүтэй зээл аваад ирээдүйд өөрийн үл хөдлөх хөрөнгө болгохоор авч байгаа орон сууц чанар, стандартын шаардлага хангасан эсэх, хэр настай вэ гэдгийг та сайн анхаарч харах ёстой. Одоогийн ярьж байгаа 90 хувь нь баригдсан байр гэдэг бол бараг л дууссан, маргааш ор гэсэнтэй адил сонсогдож буй. Энэхүү бэлэн болсон байр гэдгийн цаана чанаргүй материалаар хямд өртгөөр баригдсан асуудалтай шахааны барилгууд хавчуулагдах вий гэдэг хардах эрхээ бид эдлэх ёстой. Банк танаас эргэн төлөх баталгааг шаардана, та тухайн барилгын компаниас чанар, сэтгэл ханамжийн баталгаа шаардах ёстой. Таны орон сууц удаан хугацааны зээлийн барьцаанд байх болно, тийм болохоор та энэ байр таалагдахгүй байна буцаая, сольё гэх боломж бараг л байхгүйтэй адил юм.

.

Энэхүү орон сууцжуулах төсөлд Засгийн газар тэрбум тэрбумаар нь хаяж арилжааны бүх банкаар зээлийг гаргана гэж байна. Мөн “Байшин үйлдвэрлэх комбинат-1″ (БҮК-1) төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг (14 сая ам.доллар) “Чингис бонд”-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэх шийдвэрийг гаргаад байна.

Сонгууль дөхөж ирсэн цаг үед ийнхүү эрчимжүүлж буйгаараа энэ төсөл санал авах гэсэн бас нэг шоу биш биз гэсэн хардлагад зүй ёсоор өртөөд байгаа.

.

Гэнэт их сайхан боломж амлаж, шуурхайлаад, иргэд нь ч сэтгэл хөдлөлөөрөө бөөнөөрөө татагдан орж, эхний зээлдэгч азтангууд орон сууцны гэрчилгээгээ Ерөнхий сайдаасаа авч байгаа байдлаар зурагтаар гараад байсан түрүүний Засгийн газрын 6 хувийн хүүтэй зээл гэдэг нь явахаа больж, биелэх боломжгүй сонгуулийн шоу болж хувирсан. Энэ зээлд хамрагдсан иргэд 800 тэрбум төгрөгийн зээлийг банкнаас аваад байгаа гэсэн. Гэтэл дараагийн санхүүжилт нь зогссон. Одоо амласан нэг хэсэг нь Төрийн ордонд түнтийж, бие биеийхээ араар орж байгаа бол нөгөө хохирсон иргэд гадаа өлсөх дээрээ тулаад байгаа   жишээ хажууд байж байна.

.

Та тогтмол орлоготой л бол Моргейжийн зээлд хамрагдах боломжтой болно. Гэхдээ Моргейжийн алтан дүрэм бол таны сарын орлого, зээлийн төлбөрийн харьцаа 3:1 байх ёстой. Ингэж байж л зээлдэгч тогтмол зээлээ төлөх чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, орлогын 30 хувийг л зээлийн төлбөрт зориулах ёстой.

Эндээс та байранд орсны дараа 20-25 жилийн турш зээл төлөхөөр үүсэх үүрэг, сар бүр зээлээ төлөхөд туулах хувийн амьдралд тань тулгарах бэрхшээлийг бодитооор тооцож  хөдлөх хэрэгтэй юм.

Ирээдүйгээсээ хэдэн төгрөг зээлээд дэлхийн соёлт нийгмийн хүний жишгээр орон сууцанд ая тухтай амьдарч нэг насаа өнгөрөөж яагаад болохгүй гэж, боломж нээгдэж байна.

Хамгийн чухал нь иргэддээ чиглэсэн Төрийн бодлого, ажил нь төгс төгөлдөр, ардаа алдаа буцаагүй хэрэгждэг жишиг нэг мөр тогтох ёстой. Тэгсэн цагт хотын бидэнд өнөөх Европ амьдрал ойрхон байна.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
зочин:
байшин үйлдвэрлэх компани өвөл зунгүй ажиллаад ирвэл ч угсралт нь гялалзаж өгнө дөө
2013-05-28
ZOCHIN:
Bairnii une bainga osdog yum bish shuu. USA d deed tsegtee hurtel osoj baigaad nam unasan shuu. odoo mgl oos hyamd bolson hernee l hudaldan avagchgui bolchihood baigaa shuu. Bank ch ih hashirsan , irged ch bas bair tiim naidvartai horongo oruulalt bish gedgiig oilgoson. Iimd mgl zaluuchuud min BARILGIIN COMPANYUDIIN SHUNALTNUUDAD BELEN MONGO BOLJ HARAGDAN TEDNII AMAND ORSON DENDUU GEMEER UNEER HUDALDAN AVCH BOLOHGUI SHUU. TA NAR ZOVJ OLSON BOLON IREEDUID NILEEN ZOVJ ERGEN TOLOH UCHRAAS ALI BOLOH UUJII UHAANAAR , HYAMD HUDALDAN AVAH HEREGTEI SHUU. 6% IIN ZEEL GEDEG HUURAMCH ZEELNEES BOLJ BAIRNII UNE YAJ OSSONIIG SAIN SANAARAI.DAHIJ ALDAJ BOLOHGUI SHUU.
2013-05-28
zochin:
1 terbum= 10*100 000 000 800 terbum= 8000*100 000 000 . oiroltsoogoor 8000 zaluu ger buliig l zeeld hamruulah asuudal yarigdaj baigaa gej oilgoj boloh nee.8000 zaluu ger bul gehleer 100 ailtai 80 shirheg baishin l barih asuudal bna.
2013-05-28
зочин:
Бас юун 90 хувь хаанаас гаргаад ирвээ. Тийм юм байхгүй хөөе. Бүр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан байх тухай ярьж байна цаана чинь.
2013-05-27
уншигч:
Сайхан ойлгомжтой бичжээ. Их ч зөв анхааруулсан байна. Харин цаад томчууд чинь сонин ш дээ амьдрал дээр
2013-05-27
zochin:
bid sard 1.500.000 tugnii tsalin awah yum bnashdee.
2013-05-27