Улаанбаатар
Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 224.5 тэрбум төгрөг байна
2011-11-15

Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр  49 ХК-ийн 113.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 142.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 139.9 мянган ширхэг хувьцааг 108.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 24 ХК-ийн 2.9 мянган ширхэг хувьцааг 5.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 206 хэлцэл хийгджээ. Нийт 49 үнэт цаас арилжигдсанаас 27 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20990.06 нэгжид хүрч өмнөх өдрөөс 0.80 нэгжээр буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 224.5 тэрбум төгрөг болсон байна.        
Shuud.mn
Сонин хачин