Татвараа төлөөгүй жолооч нарт анхааруулга өглөө
2013-05-28

Автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг хураах ажлыг өнгөрөгч гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байгаа. Уг ажил энэ сарын 31-нийг дуустал хэрэгжих бөгөөд энэ хугацаанд “Авто тээврийн хэрэгслийн албан татвар” -аа төлөөгүй жолооч нарыг зургадугаар сарын нэгнээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг НЗДТГ-аас ЗЦГ-ын алба хаагчдад үүрэг болголоо. Уг захирамжийн дагуу зургадугаар сарын 10-24-нд Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар хамтран хяналтын үзлэг шалгалт хийх юм байна. Иймд “Авто тээврийн хэрэгслийн албан татвар” төлөөгүй жолооч нарыг татвараа хурдан төлөхийг анхаарууллаа. Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
Boloroo:
Хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа.
2013-05-28
Zaya:
kjhkjh
2013-05-28