Хүүхдүүд автобусаар үнэгүй зорчино
2013-05-28

Ирэх бямба гарагт буюу зургадугаар сарын 1-нд хүүхэд багачууд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчихоор болжээ. Мөн хүүхдүүд нийтийн тээврээр зорчихдоо тэдэнд үйлчилж буй мөнгө хураагч болон жолооч нарын харилцаанд дүн тавих аж. “Инээмсэглэе” гэх уг аян 14 хоног үргэлжлэх бөгөөд аяны төгсгөлд хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулахаар болжээ. Хүүхдүүд биедээ үнэлгээний карт авч явах бөгөөд тэд үүгээрээ дамжуулан жолооч, мөнгө хураагч нарын харилцааг дүгнэх юм байна. Уг арга хэмжээг Монголын сурагчдын холбоо, Нийслэлийн тээврийн газар, Том оврын автобусны холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Б.Одон
Shuud.mn
Сонин хачин
монгол хүн:
хүүхдүүдийг үнэгүй байнга зорчидог болгох хэрэгтэй
2013-05-28
zochin:
er ni huuhduudig unegui yvuuldag bolooch. 6 7 nastai joohon huuhduudees mungu neheel bultelzuuleed bdag konduktoruud boliosoo ichichgui ter joohon amitnaas bidnii tuluvluguu hurehgui bna 200 tugruguu tul geel hashgirch bdiin bna lee
2013-05-28
zochin:
giiguuljdee
2013-05-28