Хөдөлмөрийн бага чуулган зохион байгуулна
2013-05-28

  Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрт “Зохистой хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн асуудлаарх хөдөлмөрийн бага болон Үндэсний чуулганыг 2013 онд талууд хамтран зохион байгуулна” гэж тусгагдсан.

Үүний дагуу Хөдөлмөрийн яам, МҮЭХ, АОЭНХ-тай Монгол орны 21 аймагт Хөдөлмөрийн бага чуулганыг амжилттай зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 5-р сарын 30-ны 9.00 цагт “Хаан палас” зочид буудлын хурлын танхимд Нийслэлийн 9 дүүргийг хамруулсан “Ажилтай орлоготой Улаанбаатар” сэдэвт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулах гэж байна.

Чуулганы үеэр нийслэлийн хэмжээнд Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон ЖДҮ эрхлэхэд тулгамдаж буй асуудлаар нээлттэй хэлэлцэх юм.

21 аймаг, 9 дүүрэгт Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулсаны дараагаар ирэх 9 сард улсын хэмжээнд нэгтгэн “Хөдөлмөрийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Shuud.mn
Сонин хачин