Халуун усны газруудад аттестатчлал явуулжээ
2013-05-28

  Стандартчилал, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын хэлтэс бусад холбогдох газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн халуун усны газруудад аттестатчлал явууллаа. Шалгалтад нийслэлийн 6 дүүргийн нийтийн халуун усны 124 газар хамрагдсанаас 34 газар ажиллаагүй болон засвартай байсан тул үнэлгээнд хамрагдаагүй байна. Үнэлгээнд хамрагдсан 93 газрын 38 газар нь стандартын шаардлагыг 85-с дээш хувиар хангаж, 55 газар стандартын шаардлагыг хангаагүй гэж дүгнэгджээ. Үйлчилгээний газруудын нийтлэг ололттой тал нь үйлчилгээний үнийн жагсаалтыг үйлчлүүлэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуусан, үйлчилгээний газрын гадна хаяг, цагийн хуваарьтай, үйлчлүүлэгчдэд ариун цэврийн бараагаар үйлчилж, үйлчилгээний өрөөний ариутгал, хортон шавьж мэрэгчийн устгалыг мэргэжлийн байгууллагын хяналтан дор гүйцэтгэдэг зэрэг хэвшсэн ажлууд байжээ. Харин нийтлэг зөрчил нь үйлчлүүлэгчдэд зориулсан үйлчилгээний журам байхгүй, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэмэлт шүршүүрээр тоноглосон өрөөгүй, галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан тухай зохих байгууллагаас дүгнэлт гаргуулаагүй, агааржуулалт хангалтгүй зэрэг дутагдал илэрчээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин