Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын асуудлаар хуралдав
2013-05-28

  Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын технологийн асуудлаар хурал зохион байгуулжээ. Энэхүү хуралд Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэж буй “Сүлд Уул” ХХК-ийн захирал Л.Энх-Уяа, “Сүлд проект” ХХК ерөнхий архитектор Г.Нямцогт, Соёл  урлаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Г.Дамчаа, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат, Чойжин ламын сүм музейн захирал Н.Ангирмаа болон ССАЖЯамны холбогдох удирдлага, мэргэжилтэн нар  оролцсон байна. Чойжин ламын сүм музейн хэрмийн хэсгүүдийг 1960-аад он, 1988 он, 2012 онд тус тус сэргээн засварлаж байжээ. Хэрмийн сэргээн засварлах үеийн нөхцөл байдлыг хурлаар авч хэлэлцээд засварлах зайлшгүй шаардлагатай ханын хэсгүүдийн ялзарч, нурж, элэгдэж муудсан хэсгийг шинэчлэхээр болсон байна. Харин хэрмийн анхны технологи, материалаар  үлдээж болох тодорхой хэсгүүдэд бэхжүүлэлт хийн эх төрх байдлаар нь хадгалж үлдээхийг Чойжин ламын сүм музейн захирал Н.Ангирмаа, “Сүлд уул” ХХК-ийн  захирал Л.Энх-Уяа нарт сайд Ц.Оюунгэрэл даалгажээ. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
irgen:
Harin tiim ee bas neg urt gart ni l avsan gesen. Tegsen Choijin lamiin muzeid chini ih dogshin burhan baidag um gene lee. Ter dogshin burhan ni sumiin gazraas avsan geed ter ulaan toosgon bashin barisan nohriig amar zaya uzuuldeggui shono untuuldaggui zugeer bailgadaggui gene lee. Guideltei gazar bolood udaj bna sh tee hoo Sumiin gazraas hulgailj avsan bolohoor dogshin burhan ni yaj zugeer bailgah ve dee argagui.
2013-05-28
Hunnu:
Huue, ter urd tald ni bgaa muuhai ulaan toosgon baliar baishing ustgaach ee...hezee buulgah yum be...gutaagaad hayachihsan..