Хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудын хэргийг дахин шалгахаар болжээ
2013-05-29

Малайзад манай улсын гурван иргэн хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсан билээ. Тэгвэл тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сард болж, хэргийг дахин шалгах хэрэгтэй хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Хэргийг сануулбал, тус улсад суралцаж буй гурван монгол оюутан амьдарч байсан байрандаа мансууруулах бодис хадгалж байсан нь илэрч, хууль хяналтынханд саатуулагдсан. Хүний нутагт хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа дээрх гурван монгол оюутныг шүүх хурал ирэх наймдугаар сард товлогдож магадгүй гэнэ. Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол тус улсын хуулиар 10-20 жилийн хорих ял сонсох юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин