Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчлэн байгуулна
2013-05-29

  УБЦТС ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн 2013 оны 6-р сарын 3-аас наймдугаар сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, айл өрх бүртэй байгуулахаар болжээ. Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэг, Зуслан чиглэл, Төв аймгийн 16 сумын 240 гаруй мянган хэрэглэгч энэ ажилд хамрагдана. Гэрээг боловсруулахдаа холбогдох Яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас саналыг нь авч тусгажээ. Тиймээс аж ахуйн нэгж, айл өрх бүр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ дээрх хугацаанд өөрийн харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн хүлээн авах танхимд очиж байгуулах юм байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд даваагаас баасан гарагт  09.00- 19.00 цаг хүртэл, бямба гарагт 10.00-16.00 цаг хүртэл ажиллана. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин
даваа:
Хэрэглэгчийг тасласан , хязгаарласан үед хэрэглэгчдэд нөхөн төлбөрыг нь цагаар , минутаар тооцож олгох хэрэгтэй . Одоогийн тулган хүлээлгэсэн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй
2013-05-30