Төрийн ордны цэцэрлэг иргэдэд нээлттэй боллоо
2013-05-31

  Төрийн ордны хойд цэцэрлэгт иргэд зугаалж болно. Тус цэцэрлэгийн хоёр хаалгыг өнөөдрөөс иргэдэд нээлттэй болгосон бөгөөд цоожилдгоо больж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар анхны хуралдаанаараа буюу 08 дугаар сарын 26-наас Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгож, иргэд Эзэн Чингисийнхээ хөшөөнд хүндэтгэл үзүүлж, зургаа татуулах, Төрийн түүхийн музейтэй танилцах боломж бүрдсэн бол өнөөдөр ордны арын цэцэрлэг нээлттэй болж, иргэд нэвтрэх боломжтой боллоо. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
bymbaa:
oboo doo nohod mini ene sainii bohio shuu
2013-06-02
оляаа:
зөв зүйл болжээ баярлалаа оюутан байхдаа өглөө эрт босоод очиж хичээлээ уншиж шалгалтандаа бэлддэг байлаа мөн сайхан байж дээ сүүлийн үед цоожтой цайз болгосон байсан. баярлалаа
2013-05-31