Монголын дуучин Гран-при шагнал хүртлээ
2011-11-16

Оросын Буриадын Агинск тосгонд Оросын ардын жүжигчин   Лхасран Линхвойн нэрэмжит Олон улсын   дуурийн дуулаачдын уралдааныг Монголын дуучин өнгөлсөн байна. Тус наадмын  Гран-при шагналыг Монголын дуучин Энхболд Анхбаяр хүртжээ. Уралдаант шалгаруулалтанд  сайн дурын уран сайханч, театр, чуулга,  филармонийн  15-35 насны  дуулаачид оролцжээ. Тэд Монгол Улсын Хэнтий, Дорнод аймгуудаас болон Буриадын Усть-Орда, Эрхүү муж, Өвөрбайгалийн хязгаараас  иржээ. Уламжлал ёсоор уралдааны хүндэт зочид болон оролцогчид алдарт дуучны эх нутаг Ага-Хангил тосгонд очдог аж. Гран-при шагналыг  Өвөрбайгалийн хязгаарын засаг дарга гардуулсан бөгөөд бусад шагналтнуудад тойргийн Захиргааны Батламж, бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.
Shuud.mn
Сонин хачин