Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай нийтлэв
2013-06-03

  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 21 дэх дугаарын тойм хэвлэгдэн гарчээ. Энэ удаагийн дугаарт Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ.Мөн дугаарт, Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг нийтлэв. Үүгээр Монгол Улсын иргэдийг Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах шалгуур нөхцөлийг ямар байдлаар тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна. Тухайлбал, дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох, дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчид Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан хүсэлтийг нь үндэслэн санхүүжилт олгох, Монгол Улсын Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны 2 дугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах зэрэг шалгуур нөхцөлийг тогтоожээ. Эмхэтгэлд, Иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх үйлчилгээний хөлс төлөх, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Ийнхүү журмаар мэдээллийг ямар байгууллагад үнэ төлбөргүй өгөх, ямар тохиолдолд үйлчилгээний хөлс төлөх, түүнчлэн үйлчилгээний хөлсний жишиг хэмжээг хэрхэн тооцохыг журамлажээ. Үүнээс гадна хэн ийнхүү үйлчилгээний хөлсөөс хөнгөлөх, чөлөөлөгдөхийг тусгасан байна. Мөн журамд байгууллагын цахим хуудсанд байрлуулсан мэдээллийг тухайн байгууллага хэвлэж, олшруулж өгөхгүй байхаас гадна холбогдох хуульд заасан байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд мэдээллийг цахим хэлбэрээр өгөх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар заасан байна.
Shuud.mn
Сонин хачин
Hunnu:
20 baitugai 100-d elsehed hetsuu bhad chini 1 musun delhiin shildeg 100 surguuli l gechihgui..tegsen bol ondoo sh te...
2013-06-03