Сурагчид арлын Японыг зорьжээ
2013-06-04

Япон Улсын Засгийн газраас Ази, Номхон далайн улс орнууд болон Япон Улсын хүүхэд залуусын хооронд өргөн хүрээ бүхий харилцааг бий болгох үүднээс хэрэгжүүлж байсан “21 дүгээр зууны Зүүн Азийн хүүхэд залуусын өргөн хүрээний харилцааны хөтөлбөр” нь энэ оноос “JENESYS 2.0” нэртэйгээр үргэлжилж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн  хоёр сурагчийн бүх зардлыг нь хариуцан Япон Улсад урихаар болсон юм. “JENESYS 2.0” хөтөлбөрт хамрагдах аймаг орон, нутгаа төлөөлөх нэр хүнд бүхий, шилдэг тэргүүний сурагчдыг сонгон шалгарууллаа. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн сурагч Ш.Буджав, “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн сурагч Б.Цэрэнлхам нарыг тус хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэж, холбогдох материалыг Япон Улсын элчин сайдын яаманд хүргүүллээ. Эдгээр сурагчид  энэ сарын 29-өөс  ирэх сарын 9-ний хооронд Япон улсад зочилж, түүх соёл, зан заншилтай нь танилцах аж. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин
anar:
bi ch bas yvahsan ta 2too amjilt
2013-08-04