Алдарт эхчүүдэд одон гардуулав
2013-06-05

  Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас өнөөдөр Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” болсон ээжүүдийн одонг хүндэтгэлтэй гардуулах ёслолыг зохион байгууллаа.   Энэ удаа Сүхбаатар дүүргээс 258 ээж алдарт эхийн одон хүртсэнийг дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан болон дүүргийн удирдлагууд гардуулсан юм.   Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан энэ үеэр “Манай дүүрэгт 6000 гаруй одонт ээжүүд байдаг бөгөөд өнөөдөр 258 ээж шинээр алдарт эхийн одон авч байгаад баяртай байна гээд олон хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн бойжуулж буй та нартаа баярын мэнд хүргэж, гэр бүл үр хүүхдэд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.   Мөн одонт ээжүүдэд баяр хүргэхээр тэдний гэр бүл, үр хүүхдүүд нь хүрэлцэн ирж алд цэнхэр хадаг, гоёмсог цэцэгсээр бэлэг барьлаа.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин