Ц.Мөнхбаяр: Занах, сүрдүүлэх асуудал байлгүй яахав, дасал болж цочирохоо байчихсан
2011-11-16

- Миний үр хүүхдүүдэд эх орныг нь аварч үлдээх гэж энэ биеэ зориулж яваа эрхэм хүн танд баярлалаа. Таны эх оронч үлгэр дууриал,баатарлаг зориг залуучуудад бахархал болж байгаа. Манай үеийн баатар минь, дотоод гадаадын алуурчин уул уурхайн баячуудаас болгоомжлоорой. Тэд Дашбалбар, О.Энхсайхан нарыг хорлож хөнөөсөн шигээ таныг занаж л байгаа. Хэдий дайсан олон ч та ганцаараа биш шүү. Та болон тантай хамтран зүтгэгч олон эх орончдын тэмцэл ялалтанд хүрэх болтугай. Таныг занаж сүрдүүлж байсан уу? - Чин сэтгэлийн урам зориг өгсөнд баярлалаа. Занах, сүрдүүлэх асуудал байлгүй яахав. Үйл ажиллагаа болгонд л ийм асуудал тулгардаг. Бас гарч ирдэг. Харин одоо тиймэрхүү асуудал дасал болж цочирохоо байчихсан. Ер нь тоодоггүй дээ. Гэхдээ “Дотоод гадаадын алуурчин уул уурхайн баячуудаас болгоомжлоорой” гэдэг үгийг бодох л ёстой юм байна. Зөвөлгөө өгсөнд баярлалаа.

- “Гал Үндэстэн” Тагнуулын байгууллагатай хамтарч ажиллах болсон нь анхаарал татдаг. Та бүхэнд санал тавьсан уу? - Тагнуулын байгууллага Монголчууд бидний айх эсвэл хардах газар биш.  Монголчуудын нүд чих болсон, өндөр үүрэг хариуцлагатай газраас бид цэрвэх хэрэггүй. Тийм ч учраас Тагнуулын байгууллага санал тавьсан. Тухайлахад, Үндэсний аюулгүй байдалтай ихээхэн холбоотой Урт нэртэй хуулийг батлуулахын тулд бид Тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан шүү дээ. Ер нь тагнуул, цагдаа гээд аль ч байгууллагаас Монголчууд цэрвэх хэрэггүй. Улс орны аюулгүй, бүрэн бүтэн байдалтай эдгээр байгууллагуудын үүрэг асар өндөр.

- Тагнуулын байгууллага тухайн цаг үед засгийн эрх мэдлийг атгаж байга нам хүчинд үйлчлээд байна. Хоёр иртэй хутга шиг байж болохгүй гэж хэлэх хуульч ч бий. Тэр үүднээс нь асуугаад байна л даа? - Тэр байгууллага дотор зөв бодолтой, сэтгэлтэй  хүмүүс байгаа. Тэр үүднээс нь хамтарч ажиллаж байна.

- Монгол орнынхоо газар шороо гол мөрөн уул усаа хайрлаж үлдээхийн төлөө эр зориг гарган тэмцэж яваа таныг дэмждэг. Дунд сургуулийн хүүхдүүдэд  голын ай сав газраа хамгаалахын зорилгоор “Онги гол” гэсэн сурах бичгийг  сурагчдын хичээлийн хөтөлбөрт нь оруулж  зааж байгаа гэсэн үнэн үү? - “Онги гол” сурах бичиг гарсан. Одоогийн байдлаар  голын дагуу ай сав газраар оршин суудаг 22 мянган сурагчдын хичээлийн хөтөлбөрт энэхүү сурах бичгийг зааж  байна. Түүнчлэн “Онги гол” нүүдэлчдийн соёл гэсэн сурах бичиг  энэ жил 3000 хувь  хэвлэгдэн гарсан.  Мөн сурагчдын хичээлийн хөтөлбөрт орчихсон зааж байна.    Зөвхөн Онги гол  ч биш бусад голын ай сав газраар амьдарч байгаа хүүхдүүдэд  ус голоо хэрхэн хамгаалах талаар мэдлэг өгөх хэрэгтэй юм. Бид энэ цаг үеийн хамгийн арчаагүй хүмүүс. Өвөг дээдсийнхээ үлдээсэн бүрэн бүтэн онгон байгалиа сүйтгэж дууссан. Тиймээс нүглээ цайруулах үүднээс ядаж хүүхдүүддээ багаас нь байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах хайрлах сэтгэлтэй болгох учиртай юм.

Shuud.mn
Сонин хачин
Bayarlalaa iim saihan jinhene MGL er hun olon baigaa gedegt setgel saihan baina shuu
2011-12-26
ene zov shuudee odoonii zaluuchuud huuhduuded gol usaa hairlan hamgaalgh talaaar ym sonsgoh duulgah heregtei shuudee baigal delhiigee hau=irlan hamgaalah talaar medleg bolovsroliig oi uhaand n mash sain surgaj ogoh estoi shuu yadaj tuul goliin hovoond hog hayahgui bh heretei shuudee
2011-11-29
зөв
2011-11-16