Йемений ерөнхийлөгч 3 сарын дотор огцорно
2011-11-16

Йемений ерөнхийлөгч Салех нэн даруй огцрохоо ард түмэндээ хандаж амлалаа. Тус улсад энэ оны эхээр арабын ертөнцийг хамарсан хувьсгалын давалгаа мөн адил өрнөсөн юм. Йемений төрийг 30-аад жилийн турш гартаа атгасан Али Абдулла Салех тэмцэгчдийн эсрэг бусад арабын удирдагчдыг бодвол харьцангуй зөөлөн арга хэрэглэж байсан хэмээн бичдэг. Гэхдээ Йеменд одоог хүртэл 300 гаруй төр засгийг эсэргүүцэгчид амь эрсэдсэн хэмээн олон улсын хүний эрхийн байгууллагууд баталдаг. Ямартай ч Йемений ерөнхийлөгч Салех гурван сарын дотор огцрохоо зарлалаа. Зарим шинжээчид түүнийг Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын адил цаг хугацаа хожих арга хэрэглэлээ хэмээн үзэж байна.
Shuud.mn
Сонин хачин