Зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байна
2013-06-06

Мэргэжлийн хяналтын байгууллагаас аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх замаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, дотоод хяналтыг сайжруулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах зорилгоор Зөвлөн туслах үйлчилгээг хүргэхээр болжээ. Уг арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Нарантуул” ХХК-ний худалдааны төвд өнөөдөр зөвлөн туслах үйлчилгээг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байна. Уг өдөрлөгийн үеэр Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай болон бусад холбогдох хууль, дүрэм журам, стандартыг талаар сургалт сурталчилгаа явуулж, зөвлөгөө өгч байгаа аж. Мөн явуулын лаборатори ажиллуулан, иргэдийн хүсэлтээр хүнсний бүтээгдэхүүнд газар дээр нь шинжилгээ хийж, дүгнэлт өгөх юм байна. Б.Одон
Shuud.mn
Сонин хачин