Марио Монти засгийн газрын гишүүдээ зарлана
2011-11-16

Өнөөдөр Сильвио Берлусконигийн оронд Италийн засгийн газрыг тэргүүлэх болсон Марио Монти шинэ танхимынхаа гишүүдийн нэрсийг зарлана. Тэрбээр Италийн эдийн засгийг сэргээх хүндхэн даалгавартай нүүр тулаад байгаа. Ажиглагчид Марио Монтигийн талаар янз бүрээр бичиж байна. Түүнийг ясны эдийн засагч хүн учир Итали улсын санхүүгийн хямралыг зогсоож чадах хүн хэмээн үзэж байхад зарим нь Берлусконигийн оронд олон улсын тавцанд Итали улсыг төлөөлж чадахуйц нэр хүндтэй туршлагатай улстөрч бус хэмээн үзэж байгаа юм. Марио Монти Итали улсад тулгарсан бүх саад бэрхшээлийг арилгаж чадна хэмээн итгэлтэйгээр хэвлэлүүдэд мэдэгдээд байгаа юм.
Shuud.mn
Сонин хачин