Өнөөдрөөс шатахууны үнэ 50 төгрөгөөр буурахаар болжээ. Урьд нь манай улс нефть бүтээгдэхүүний импортыг ОХУ-аас хамааралтай байсан билээ. Харин Засгийн газраас доривтой ажил хийсний үр дүнгээр Солонгос, Хятад, Белорус зэрэг улсаас нэмж нефть бүтээгдэхүүн импортолж эхлэхээр болжээ.
Иймд өнөөдрөөс эхлэн шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулахаар болсон байна. Энэ талаар яг одоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар Замын цагдаагийн газрын зүүн талд байрладаг “Магнай трейд” ШТС-д мэдээлэл хийж байна
Б.Одон