Лениний музейн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшлов
2013-06-07

  Лениний музейн барилгын шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд 14.00 цагаас болох байсан. Харин шүүх хурал энэ сарын 12-ны 13.00 цаг хүртэл хойшиллоо. МАН-ын зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд ийнхүү тус барилгын асуудлаарх шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшилж байгаа юм. Төрийн өмчийн хороо, ССАЖЯ-аас Лениний музейн барилгыг төрийн өмчийн байгууллага учраас зориулалтаар нь ашиглах ёстой хэмээн үзсэн хэдий ч эзэмшигч болох МАН нь өөрсдийн өмч хэмээн үзэж буй. Анхан шатны шүүхээс МАН-ын өмч гэсэн шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн билээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин